МЕД ИМПОРТ МОНГОЛ ХХК нь 2018 онд гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдсан бөгөөд 2018 оноос эхлэн Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх, суурилуулах, сургалт, засвар үйлчилгээ хийх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
МЕД ИМПОРТ МОНГОЛ ХХК нь захирал – 1, менежер-2, инженер – 5, гадаад харилцаа-1, нягтлан-1 гэсэн хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Энэ салбарт олон жил ажилласан, үйл ажиллагаагаа идэвхтэй, тууштай явуулах баг хамт олон, монгол улсад мэргэшиж дадлагажсан, туршлагатай инженер, мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн чадварлаг хамт олон юм.
МЕД ИМПОРТ МОНГОЛ ХХК үйл ажиллагаа нь найдвартай, санхүүгийн тогтвортой байдал,үйлдвэрлэгч компанитай албан ёсны гэрээ байгуулж, хамтран ажилладаг, үйлдвэрлэгч компаниас тоног төхөөрөмж, хэрэгслээ шууд худалдан авах, үйлдвэрээсээ бүтээгдэхүүндээ 12 сарын баталгаат хугацаатай нийлүүл дэгээрэй онцлог давуу талтай.
МЕД ИМПОРТ МОНГОЛ ХХК нь Гадаадын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллаж, Хятад, Япон, Солонгос болон зүүн өмнөд Азийн зах зээл дээр нэр хүндтэй, нөлөө бүхий үйлдвэрлэгч компанитай ажил хэргийн холбоо тогтоож, Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмчилгээ болон оношилгооны зориулалттай жин болон термометрүүдийг импортлох гэрээ байгуулсан.
МЕД ИМПОРТ МОНГОЛ ХХК нь Монгол улсын зах зээлд чанарын баталгаатай, аюулгүй боломжийн үнэтэй эмнэлгийн жин, термометрүүдийг эмнэлгийн байгууллага болон хувь хүнд жигд хүртээмжтэй хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад хангалттай хүний нөөцтэй бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааг явуулах, хүний нөөцийн тасралтгүй хөгжүүлэх чиглэлээр улам чадваржуулж ажиллах болно.